Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Гарааны сар” эхэллээ

Монголын залуучуудын холбоо 2015 онд “Бүтээе” хэмээн залууст уриалж байгаа. Ингэхдээ сар бүрийг нэртэй, зорилготой болгож, үйл ажиллагаагаа түүнд чиглүүлэн зохион байгуулж байгаа аж. Нэгдүгээр сарыг “Гарааны сар”, хоёрдугаар сарыг “Хайрын сар”, гуравдугаар сарыг “Спортлог сар”, дөрөвдүгээр сарыг “Бүтээх сар”, тавдугаар сарыг “Ногоон сар”, зургадугаар сарыг “Хүүхдийн сар”, долдугаар сарыг “Өв соёлын сар”, наймдугаар сарыг “Залуу сар”, есдүгээр сарыг “Номын сар”, аравдугаар сарыг “Ахмадын сар”, арваннэгдүгээр сарыг “16 настнуудын сар”, арванхоёрдугаар сарыг “Барианы сар” гэсэн гэхээр болжээ.  

Мөн үүний хажуугаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан уул” наадам, “Залуу хүн” цуврал лекц, “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал, “Хаврын баяр” урлагийн наадам, “Спирт үү, спорт уу” аян, “Залуусын наадам”, “Залуучуудын өдөр”, “Алмаматер” оны шилдэг оюутан шалгаруулах уралдаан, “Оны залуу” лекц, “Нийгмийн үнэ цэнэ–ахмадаасаа суралцъя”, “Иргэний андгай өргөх ёслол”, “Next stop” тэргүүний залуу шалгаруулах харшийн наадмаас гадна хөдөлмөр эрхлэлт, зуучлал, аялал жуулчлал, залуучуудын бизнес хөгжлийг дэмжих зэрэг олон ажлыг шат дараалалтайгаар зохион байгуулах юм байна. МЗХ-ны 2015 оны хамгийн онцлох үйл ажиллагаа нь ирэх хавар “Азийн залуучуудын чуулган”-ыг Монголд анх удаа зохион байгуулах юм байна.

2015 онд хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохын төлөө гэсэн дэд хөтөлбөрийн хүрээнд гол үйл ажиллагаануудаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.