Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Монголын сайхан бичигтэн”-үүдээ тодруулж, шагнал гардууллаа

Монцамэ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониноос ” Монголын сайхан бичигтэн” Улсын уралдааныг 1997 онд анхлан явуулснаас хойш эдүгээ 18 дахь жилтэйгээ золгож байна.

“Монголын сайхан бичигтэн”-үүдээ тодруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Уран зургийн галлерейд боллоо.

Монгол үндэсний өв соёл бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэх ирээдүй хойчид өвлүүлэх зорилготой энэ уралдааны цар хүрээ жилийн жилд өсөн нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцолж байв.

Уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдээс гадна Дорно дахины алдарт цаасан урлагийг Монгол бичигтэй холбосон бүтээлүүдээр энэ үеэр үзэсгэлэн дэлгэжээ.

Тус уралдаанд оролцсон хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн 90 настай С.Жигжидсүрэн, төв аймгийн Батсүмбэр сумын өндөр настан Т.Батбаяр, Дорноговь аймгийн өндөр настан Д.Раднаабэд нар байлаа.

Мөн энэ жил уралдааныг ерөнхий ивээн тэтгэгчээс гадна УИХ-ын гишүүн Л.Энхамгалан, Ш.Лувсанвандан сан, ахлах дипломатч Г.Луузан нарын хүмүүс өөрсдийн санаачилгаар ивээн тэтгэж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Л.Энхамгалан энэ үеэр  “Монголын сайхан бичигтэн уралдаан”-ыг жил бүр нэг сая төгрөгөөр ивээн тэтгэж байхаар амаллаа.

УИХ-ын гишүүн Л.Энхамгалан “Монгол бичгийг бүх нийтийн хэрэглээ болгох зорилгоор энэхүү уралданыг жил бүр зохиодог. Монголын төр мөнх оршиж байсан цагт монгол бичиг мөнх орших ёстой. Монголчуудын хүн төрөлхтний соёлын өвд оруулсан хамгийн том бичиг бол монгол бичиг. Үүнийг бүх нийтийн хэрэглээ болгож, ард иргэд маань энэ бичгээ сурах зайлшгүй шаардлага байгаа бодож байна” гэлээ.

Насанд хүрэгчдийн хоёрдугаар байрын шагналт Ч.Батбаяр “Би эх нутгийн ариун ус,  Эрүүл биед саруул ухаан оршино., Монгол бичиг-монгол хүн гэсэн бүтээлүүдээрээ оролцсон. Монгол бичиг, монгол хүн гэдэг бүтээлийн агуулга бол монголчууд түүхэндээ 10 орчим бичиг хэрэглэж ирсэн. Тэдгээрийн охь манлай хэмээвээс монгол бичиг юм гэсэн утгатай” гэж ярилаа.

Нийслэлийн 23 дугаар сургуулийн багш Б.Золзаяа:

Монгол бичиг гэдэг монгол соёл, өвийн хамгийн чухал зүйл. Энэ агуу соёлоо өөрөө сурахаас гадна сурагчдадаа зааж, өвлүүлнэ гэдэг бол миний хувьд хамгийн бахархалтай зүйл юм.

-Уралдаанд хэд дэх жилдээ оролцож байна вэ. Шалгарсан бүтээлээ танилцуулахгүй юу?

-Хоёр дахь жилдээ оролцож байна. Энэ жил ” Монгол хэлний тухай хуулийн шинэ төсөл, багш миний дусал санал” сэдвээр өөрийн бийрэн бичвэрээр оролцсон.

БЗД-ийн  53 дугаар сургуулийн долдугаар ангийн сурагч Э.Бат-амгалан “Би энэ жилээс монгол бичгээр хичээллэж эхэлсэн. Аль болох алдаагүй цэвэр бичихийг хичээдэг. Монгол бичвэрийн эссе төрлөөр 7-11 дүгээр ангийн ангилалд тусгай байр эзэлсэн. Монгол бичиг бол Монгол Улсын өв соёлыг хамгаалах дэлхийд ганцхан босоо бичиг хэмээн хүндэтгэж явдаг” гэж ярилаа.

М.Болор

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.