Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАНАЙ СИЙЛБЭРЧИД хоёр шагнал авчээ

  БНХАУ-ын Харбин хотноо 31 дэх удаагаа болж буй цас, мөсний наадамд Монголоос найман уран бүтээлч оролцож байна. Энэ сарын 6-нд болсон, 29 дэх удаагийн мөсөн сийлбэрийн тэмцээнд тэд дөрвөн бүтээлээ сойсноос Д.Мөнхтуул, Б.Отгонжаргал нар “Бөртэ чоно гуа марал”-аар гуравдугаар байрт шалгарч, Д.Цэрэнбат, Х.Батбаатар нар “Аюулууд”- аар шилдэг ур чадварын шагнал хүртжээ. 12 орны 80 гаруй сийлбэрчээс нэгд үгээр байрт БНХАУ-ынх, хоёрдугаарт ОХУ-ын уран бүтээлч шалгарсан байна. Үүний дараа тэд үргэлжлүүлэн, энэ сарын 14 хүртэл болох 20 дахь удаагийн цасны сийлбэрийн тэмцээнд оролцоно. Сонирхуулахад, Азидаа цас мөсний хамгийн том наадамд тооцогддог Харбины баярт 2007 онд оролцсон канад сийлбэрчид 13 мянган шоо метр мөс ашиглан, 250 метр урт баримал урлаж, “Гиннес”- ийн дээд амжилт тогтоожээ.

Б.ДӨЛГӨӨН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.