Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонсголонгийн гүүрээс Яармаг хүртэлх замын ажлыг үргэлжлүүлнэ

Орбитын уулзвараас Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замыг өргөтгөж шинэчлэх, Шаргаморьтын амны 6.3 км авто замыг  шинэчлэх, Халдвартын автобусны эцсийн зогсоолоос зүүн тийш үерийн далан хүртэл 1.8 км хэсэгчилсэн хатуу хучилттай авто зам (Баянзүрх дүүргийн XIV хороо), Сонсголонгийн гүүрээс Яармагийн зам хүртэлх гэр хорооллын арын 4.9 км авто замуудыг энэ онд үргэлжлүүлэн тавина.
Мөн Зүүн Алтан-Өлгийн авто замыг үргэлжлүүлэн барьж, 630 урт/метр гэрэлтүүлэг суурилуулна. Чингэлтэйн гудамж, Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замыг өргөтгөж, шинэчлэн, 22-ын товчооны хуучин уулзвараас мал бордох 1.7 км авто зам, Улиастай-Гачууртын чиглэлийн 11 км авто зам, замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын теле камер суурилуулах (I, III, IV, X хороололд, “Хархорин” зах, СУИС-ийн урд, Яармагийн гүүр, Офицеруудын ордны аюулгүйн тойрогт) ажлуудыг хийхээр шийдвэрлэжээ.  

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.