Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өчигдөр буюу энэ сарын 11-нд өндөрлөлөө.

Нийт 94 эрэгтэй шатар сонирхогч өрсөлдсөнөөс тэмцээний эцсийн дүнгээр нийслэлийн оролцогч С.Алтангэрэл 7.5 оноогоор нэгдүгээр байрт шалгарлаа. Хоёрдугаар байрт Орхон аймгийн оролцогч Ө.Цэрэндорж, гуравдугаар байрт Дорнод аймгийн оролцогч Д.Дүүрэнжаргал шалгарав. Шагналт дөрөвдүгээр байрт Говьсүмбэр аймгийн оролцогч Г.Харуулбаатар, тавдугаар байрт Сэлэнгэ аймгийн оролцогч С.Сундуй шалгарсан юм.

Тэмцээнд 33 эмэгтэй шатарчин оролцсноос Дархан-Уул аймгийн оролцогч Т.Март 7 оноогоор тэмцээнийг тэргүүлж, алтан медаль хүртсэн бол Сэлэнгэ аймгаас оролцож буй Б.Алтантуяа удаалж, Увс аймгийн оролцогч Ж.Алтанцэцэг гуравдугаар байрт шалгарлаа.

Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор С.Алтанхуяг, шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Д.Сайнзаяа нарыг тодруулсан юм. Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор улсын хэмжээнд зохион явуулсан Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ 2300 шатар сонирхогч оролцсон

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.