Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинжлэх ухаан, технологийг дэмжих сангийн шилдэг төслүүд шалгарав

АШУҮИС 2014-2017 онд хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө, судалгааны болон Ази, Номхон далайн баруун эргийн бүс нутгийн шилдэг 100 их сургуулийн нэг болох зорилтынхоо хүрээнд Шинжлэх ухаан, технологийг дэмжих сан байгуулсан. Тус сангийн 2015 оны эрдэм шинжилгээ, инновацийн төслийн сонгон шалгаруулалтад 24 төсөл ирснээс АШУҮИСийн Технологийн зөвлөл үнэлгээ хийж, эхний шатанд наймыг нь шалгаруулжээ. Үүнээс Эрдмийн зөвлөл шилдэг дөрвийг шалгаруулан, сургуулийнхаа Шинжлэх ухаан, технологийг дэмжих сангийн санхүүжилтийг өнгөрсөн бямба гаригт олголоо. Тус сангаас энэ онд 500 сая хүртэлх төгрөгийн санхүүжилт гаргах юм байна.

ШАЛГАРСАН ТӨСЛҮҮД:

1. Монгол орны байгалийн гаралтай түүхий эдээс дархлаа нөлөөт идэвхтэй бодис ялгах, үйлдлийг тогтоох, эмийн хэлбэр бэлтгэх технологи. Удирдагч: Профессор С.Цогтсайхан

2. Мэдрэл, дотоод шүүрлийн эсүүдийн дохиолол дамжилтын шинэ механизмуудыг “live cell imaging” технологиор тодорхойлох. Удирдагч: Анагаах ухааны доктор Б.Дамдиндорж

3. Праймер үйлдвэрлэх технологи, бүтээгдэхүүнийг молекул биологийн оношилгооны гибриджүүлгийн аргад ашиглах. Удирдагч: Профессор Ж.Сарантуяа

4. Архинд донтолтын эсрэг “Thymuzol” шинэ биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүн гарган авах. Удирдагч: Д.Энхжаргал

Э.ЭРДЭНЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.