Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олон нийтийн цагдаагаар 304 хүн ажиллана

Цагдаагийн албаны өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуульд зааснаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд иргэдийг оролцуулж, олон нийтийн цагдаа ажиллуулахаар заасан. Үүний дагуу Нийслэлийн ИТХ  Улаанбаатар хотын хэмжээнд 2015 онд ажиллах олон нийтийн цагдаагийн ажилтны тоог дүүрэг, хороодын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, хүн амын нягтаршил, газар нутгийн онцлогийг харгалзан 304 байхаар тогтоосон байна. Өнгөрсөн жил ийм 194 цагдаа ажилласан юм. Харин өнөө жил 110 хүн нэмж авахаар болж, хуульд заасан шаардлага хангасан, олон нийтийн  цагдаагаар ажиллах сонирхолтой иргэдийг энэ сарын 14 хүртэл Улаанбаатар хотын Цагдаагийн газарт бүртгэж байна. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.