Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

72 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадам шилдгүүдээ тодруулна

Шилдгийг шалгаруулах “Алтан бөмбөрцөг”  ёслолын ажиллагаа өнөөдөр орой АНУ-ын Калифорни мужид болох гэж байна.

Наадамд нэр дэвшигчдийн нэрс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд тодорсон юм. Энэ удаагийн наадмаар тэд 25 номинациар шилдгүүдээ тодруулна.

Наадамд “Birdman” кино хамгийн олон номинацид буюу 7 төрөлд нэр дэвшиж байгаа бол “Boyhood”, “The Imatation Game” бүтээлүүд тус бүр 5 номинацид, “Gone Girl”, “Selma”, “The Grand Budapesht Hotel”, “The Theory of Everything” кинонууд тус бүр 4 номинацид, “Big Eyes”, “Foxcatcher”, “Into the Woods” бүтээлүүд 3 номинацид, “Annie”, “St. Vincent” кино тус бүр хоёр номинацид нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.

Тус наадмыг Холливудын гадаад хэвлэлийн нийгэмлэгээс зохион байгуулдаг билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.