Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Согтуу жолооч осол гаргаснаас 1300 гаруй айл цахилгаангүй боллоо

Нэгдүгээр сарын 10-ны 00.25 цагт Сүхбаатар дүүргийн IX хороо Рашаантын XIX гудамжид иргэн Г.Наранбаатар нь “Sherokee” маркын УНТ 77-03 улсын дугаартай автомашин согтуугаар жолоодож явахдаа УБЦТС ТӨХК-ийн эзэмшилд байдаг 10 кВ-ын хүчдэлтэй 400 кВА чадал бүхий “Агаарын дэд станц-1019”-ыг мөргөж гэмтээн, цахилгаан тасалжээ. Ослын улмаас тус дүүргийн Рашаант, Алтай, Ногоон нуурын гудамж буюу олны нэрлэж заншсанаар 32-ын тойргийн урд хэсэг, шинэ замын баруун, зүүн талд орших 1300 гаруй айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан эрчим хүч тасарч, түгээх сүлжээ компанид урьдчилсан тооцоогоор 24 сая төгрөгийн хохирол учраад байна. Гэмтлийг сэргээн засварлахаар УБЦТС ТӨХК-ийн техникийн комисс, Зүүн түгээх төвийн шуурхай засварын бригад шөнийн 01.00 цагаас ажиллаж, дизель генератор ашиглан хэрэглэгчдийг цахилгаанаар хангажээ. Засварын ажлыг дуусгаж, хэрэглэгчдийн цахилгаан хангамж хэвийн горимд шилжих ч цаашид шинэ станц барих шаардлага гарсан аж. Харин осол гаргасан жолооч эмнэлгийн яаралтай тусламж авсныхаа дараа Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтэст саатуулагдсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.