Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цагаан-Овоо сумын соёлын өдрүүд Улаанбаатарт болно

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын соёл урлагийн өдрүүд энэ сарын 16-17 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тус сумын 80 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.

Цагаан-Овоо сум эртээсээ алдар гавьяатнуудын өлгий нутаг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар В.Цэрэндорж, Р.Цагаандамдин, Гавьяат нэгдэлчин Д.Батхуяг, Д.Ичинхорлоо, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Амар, Гавьяат жүжигчин Г.Цэрэнханд, А.Бүтэд, нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагд, Ардын хувьсгалын партизан А.Цогт, Спортын гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир нарын олон алдартан энэ нутгаас төрөн гарчээ.
Зон олных нь амьдралын гол онцлог гэвэл, хэдэн арван жилийн тэртээгээс Угай бэшэг Ургийн бичиг- ээ хөтөлж удам угсаагаа нандигнан хайрлаж ирсэн. Тус сумын төвөөс урагш 70 км-т Хэрлэн голын хойд хөндийд шороон хэрэм бүхий эртний хотын үлдэгдэл Хэрлэн барс хот бий. Хэрмийн зүүхэн талд 7 давхар суврагын үлдэгдэл өнөө хэр байдаг нь Монгол нутагт босоогоороо үлдсэн түүхийн дурсгалт цөөхөн газрын нэг юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.