Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хийсвэр сэтгэлгээний ертөнц

Уран зургийн галерей хүний хөлд дарагдаж өнжлөө. Залуусын ертөнцийн онцлог, шинэчлэлийг олж анзаарах гэсэн үзэгчдээс гадна БСШУЯ-ны Соёл урлагийн газрын дарга Б.Наранзун, МУЭ-ийн дарга Ц.Энхжин, ДУДСийн захирал Л.Бумандорж зочилсон Залуу уран бүтээлчдийн уралдааны үзэсгэлэнгийн нээлт өчигдөр болсон юм.

Хийсвэр сэтгэлгээ, бор хүрэн өнгө зонхилсон үзэсгэлэнгээс өнөөгийн залуусын үзэл бодол, дүрслэх ур лагийн ертөнцийн шинэчлэлийг харж болохуйц. Монголын залуу уран бүтээлчдийг дэмжиж, дэлхий дахинд сурталчлах зорилгоор зохион байгуулдаг уралдааны шилдгүүдийг тод руулж, нээлтийн үеэр шагналыг нь гардууллаа.

“Уул ус” уран зургаараа зураач Б.Содномдаржаа Гранпри шаг нал хүртэж, С.Отгондалай “Үзүүр тү рүү” бүтээлээрээ уран баримлын тө рөлд, Ж.Анунаран “Бүхэл” уран зургийн төрөлд, Б.Бадрал “Өөрийн хө- рөг”-өөр холимог техникийн тө рөлд, Д.Доржготов “Цонх”-оор зэс хөөмлийн төрөлд дээд шагнал хүртэж, С.Оргилболд “Нартай бороо” бү тээлээрээ тусгай байрт шалгарлаа.

У.Чингүүн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.