Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол, соёл, эмнэлэгийн 116 мянга гаруй ажилтнууд жагсаж байна

Тэд иргэд, хөдөлмөрчдийн орлогыг танаж биш нэмж, эрх баригчдын тансаглалыг зогсоож, хямралаас гаргахыг шаардаж яг одоо Чингисийн талбай дээр жагсаал хийж байна.

2015-2016 оны хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр эхэлсэн хэдий ч 2015 онд цалин, тэтгэвэр тэтгэмжийг огт нэмэгдүүлэхгүй байх, нийгмийн хамгааллын зарим зардлуудыг танах тухай Засгийн газрын байр суурь хэвээр байгаад Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын 116 мянга гаруй ажилтнууд эрс эсэргүүцэн жагсаж байгаа юм.

Жагсагчдийн зүгээс цалинг дор хаяж 60 хувиар нэмэхийг шаардаж байгаа аж.

МҮЭХ-ний ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

 Цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал дээр МҮЭХ онцгой анхаарал хандуулахаас өөр арга байхгүй байна. Ийм учраас энэ шаардлагыг ард иргэд, үйлдвэрчний эвлэлийн гишүүд дэмжиж байна

-Хэрвээ нааштай хүлээж авахгүй бол яах вэ?

-Энэ асуудал хэлэлцээрийн хүрээнд шийдэгдэх ёстой. Ард иргэдийнхээ нийгмийн асуудлыг орхигдуулсан Улсын төсөв хэзээ ч батлагдаж байгаагүй. Ийм учраас эдийн засгаа нэгдүгээрт бодох ёстой. Үүнийг сэргээхийн төлөө Улсын төсөв чиглэгдэхийн хажуугаар ард иргэдийн хөдөлмөр, нийгмийн асуудлыг давхар бодолцсон төсөв батлагдах байх. Хэлэлцээр мухардмал байдалд орчихоод жагсаал хийж байгаа юм биш. Богино хугацаанд үр дүнд хүргэхийн тулд дэмжлэгийн арга хэмжээнүүд зохиож байгаа юм.

-Цалинг 60 хувиар нэмэгдүүлэх нь хэр бодит, тооцоотой дүн бэ?

-Энэ бол МҮЭХ-оос 2014 оны долоодугаар сарын 29-ны өдөр өгсөн санал. Энэ санал дээр өнөөгийн улс орны эдийн засгийн нөхцөл байдал, улсын төсвийн орлогын байдалтай уялдуулаад ярилцах ёстой. МҮЭХ 60 хувиас доош хэзээ ч буухгүй гэдэг хатуу байр суурийг баримтлаад байгаа юм биш. ЗГ-ын зүгээс ямар нэгэн хувилбар саналыг оруулж ирэхгүй байгаа учраас МҮЭХ ийм байр суурьтай байгаа.

Улсын клиникийн төв эмнэлэгийн сувилагч Б.Одончимэг

 “Өнөөдөр боловсрол, эрүүл мэндийн салбарынхан өрнөөс өр, цалингаас цалингийн хооронд амьдарч байна. Бид нар өдөр шөнөгүй хүнд өвчтөнтэй нойр хоолгүй ажилладаг. Эдийн засгийн хямралтай энэ үед цалин бол үнэхээр бага байна.

-Багш, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг тодорхой хувиар нэмж байсан шүү дээ

-Үнэндээ 30 хувь гэж ярьж байгаа ч 5-8 хувь л нэмж байгаа. Тэгэхээр 30 орчим мянган төгрөг л нэмэгдэж байгаа гэсэн үг. Эрүүл мэндийн салбар хамгийн өндөр цалинтай байх ёстой. Гэтэл бид хамгийн бага цалинтай хүмүүс болоод байна.

Номын санч Өлзийхутаг “Жагсахаас өөр арга байхгүй байна. Цалинг нэмэхэд 60 хувь үнэхээр багадна. Барааний үнэ аль хэдийнэ хоёр дахин нэмэгдсэн. Бидний цалин 15 хувиас илүү нэмэгдээгүй байгаа. Тэгэхээр 100 болон түүнээс дээш хувиар нэмэгдээсэй гэж хүсэж байна. Түүний тулд л бид энд жагсаж байна” гэж ярилаа.

Шаардлагын хариуг энэ сарын 12-ны дотор ирүүлэхийг тэд хүсч байгаа юм.

М.Болорцэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.