Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Батзаяа ажлаа өглөө

ММ агентлагийн захирал С.Батзаяа өнөөдөр 18.00 цагийн үед өөрийн фэйсбүүк болон твиттер хуудсандаа “Би ажлаа өглөө. МҮОНРТ-ийн хуулийг хэрэгжүүлж, намын хяналтаас ангид удирдаж,олон нийтийн төлөө байгууллага болгохыг хүсэн ерөөе” хэмээн бичжээ. Тэрбээр 2012 оны наймдугаар сард ММ агентлагийн захирлаар томилогдож багагүй шинэчлэл хийж, ажлаа амжилттай явуулж байсан юм. Уран бүтээлч нөхөд нь түүнийг ажлаа өгсөнд харамсаж байгаагаа илэрхийлж байлаа. МҮОНРТ-ийг тойрсон дуулиан шуугиан үүгээр намжихгүй бололтой. Саяхан халагдсан нэг нь дахин томилогдож, нөгөө нь саналаараа ажлаа өгч байгаа энэ бужигнааны ард ямар нэг нууц, бас хардаж болохуйц булхай ч байж мэдэх юм.

С.Батзаяа энэ ажлыг хүлээн авахаасаа өмнө  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан юм. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.