Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Овоот ордын нүүрсний чанар өндөр болохыг тогтоожээ

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компанийн Овоот ордын нүүрсний нөөцийн 25-50 хувь нь өндөр чанартай нь батлагдсан талаар proactiveinvestors.com цахим хуудсанд мэдээлжээ. Тодруулбал, Австрали, АНУ, Канадаас урд хөршид нийлүүлдэг коксжих нүүрснийхээс илүү чанартай болох нь тогтоогдсон бөгөөд үнслэгийн хэмжээ дундаж, хүхэр багатай гэнэ.

          Энэ талаар тус компанийн ажилтнаас тодруулахад, “Овоот орд нь өндөр чанарын, хэт өндөр ислийн коксжих нүүрстэй. Иймээс өөр ордын нүүрстэй холих шаардлагатай. МУИС-ийн эрдэмтэд Овоот ордын нүүрсийг Тавантолгойнхтой холивол Хятадын стандартад нийцнэ гэж дүгнэсэн” гэв. Эрдэмтэд Монгол Улсад коксжих нүүрсний нөөцөөрөө эхний хоёр байрт эрэмбэлэгдэх дээрх хоёр ордын нүүрсийг сонгон судалсан юм байна.

          БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл өсөхөөр байгаа тул коксжих нүүрсний эрэлт нь нэмэгдэх төлөвтэй гэнэ. Улмаар урд хөршийн коксжих нүүрсний импорт 2020 он гэхэд 83 сая тоннд хүрэх тооцоо гарчээ. 2013 онд дээрх тоо 51 сая тонн байсан аж.        255 сая тонн нүүрсний нөөцтэй Овоот ордоос 2018 онд нүүрс олборлож эхэлнэ гэж “Aspire Mining” компанийнхан төлөвлөж буй юм. Тэндээс жилд таван сая тонн “хар алт” олборлон, гүний уурхайг ашиглах үед 10 сая тоннд хүргэхээр тооцжээ. Тус компанийн ерөнхий захирал Дэвид Пол “БНХАУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх үед коксжих нүүрсний эрэлт нь нэмэгдэхээр байгаа” хэмээн ярьсан байна.

           Ц.Болор

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.