Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Худалдаа хөгжлийн банк MMC-гийн хувьцаанаас худалдан авчээ

“Mongolian Mining Corporation” (MMC) компанийн хувьцаанаас 507.7 сая ширхгийг нэгж бүрийг нь 0.29 хонконг доллараар Худалдаа хөгжлийн банк худалдан авсан талаар Хонконгийн хөрөнгийн бирж мэдээлжээ. Ингэснээр нийт хувьцааных нь 5.48 хувийг нь эзэмшиж буй бололтой.

Өнгөрсөн оны эцэст MMC 5.5 тэрбум ширхэг үнэт цаас нэмж гаргаснаа мэдээлж байв. Тухайн үед хөрөнгө оруулагчдаас 19.1 тэрбум ширхэг хувьцаа худалдан авах санал ирүүлж байсан юм. Нэмж гаргасан үнэт цааснаас  дотоодын компани, иргэд худалдан авсан аж. Бүртгэл, тооцооны ажил бүрэн эцэслэгдээгүй байгаа тул хувьцаа эзэмшигч нэг бүрээр хувь хэмжээг тодорхой хэлэх боломжгүйг тус компанийн эх сурвалж дуулгалаа. 

Ц.Болор 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.