Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын онцгой комиссын 2015 оны анхны хурал болов

Улсын онцгой комиссын 2015 оны анхны хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Улсын онцгой комиссын шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх үнэмлэхийг нь гардуулан өглөө.

Энэ комисст 10 сайд, 1 дэд сайд, 2 Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд болон зайлшгүй шаардлагатай агентлагийн дарга нар багтдаг юм.

Бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан комиссын ажиллах журам, хийсэн ажлын талаар Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар танилцуулга хийлээ.

Монгол Улсын Шадар сайд комиссын даргаар ажиллах болсон 2009-2014 онд Улсын онцгой комисс 59, комиссын Ажлын хэсэг 21 удаа хуралдаж албан даалгавар 17, тогтоол 9, комиссын даргын тушаал 17-г гаргаж, Засгийн газрын 75 удаагийн хуралд асуудал хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн, Засгийн газрын нөөц сангаас нийт 62,5 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргуулан хүн ам, мал амьтан, орчныг гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд зарцуулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.