Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зураачийн хөлсөөр бордуулж, сэтгэлээр услуулсан намар

      Хангай нутгийн маань уул тал сүүн цагаан өнгөөр туяарч балчир есийн жавар тачигнаж, хацар хайрсан энэ өдрүүдэд басхүү “Намрын хонгор салхи” үлээх нь юутай содон, юутай таатай.  Зураачийн сүүлийн хоёр жил зурж бүтээсэн тосон будгийн 70 гаруй бүтээл, судалбар зураг үүнд багтжээ. Монгол орны байгалийн үзэмжийг баялаг өнгөөр илэрхийлснээс гадна  Европын орноор аялан урласан шинэлэг бүтээлээсээ дэлгэсэн байв. Өргөн уудам тал нутаг, байгалийн гоо үзэсгэлэнг орчин үеийн хөг аястай сүлэн зурсан нь талархууштай байна гэж МУЭ-ийн хорооны дарга Б.Төмөрбаатар онцлов.“Алтан шаргал намрын салхи нь хонгор шаргал, тал нь өрмөн шар, навч ногоо нь хүртэл гэрэлт шар, цаанаа л нэг сэтгэлд өег энэ сайхан нутгийн эзэд болсон бид эх орноороо бахархаж, хайрлаж байгаасай” гэдгийг энэхүү бие даасан найм дахь үзэсгэлэнгээрээ дамжуулан хэлэхийг зорьсон гэв.  Цэлгэр уудам талдаа төрж, дөрвөн цагийн өнгөөр гоёж өссөн хүнээс л ийм сайхан бүтээл гардаг болов уу гэж санагдав.

Уг үзэсгэлэнг гаргахад хоёр жилийн хугацаа зарцуулсан бөгөөд намар цагийг онцлон дийлэнх бүтээлээ гаргасан. Ц.Нарангэрэлийн мэргэжил нэгт найз нар нь ч түүнийг “өвөрмөц, шинэлэг өнгө аястай бүтээл гаргаж чаддаг монголын байгалын зургийн мастер гарцаагүй мөн” хэмээн сайшааж байлаа.  Уг үзэсгэлэн энэ сарын 17 хүртэл МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үзэгчдийн хүртээл болох бөгөөд нээлтэнд ирсэн уран бүтээлчид, уран зураг сонирхогчид сэтгэл өндөр буцаж байв.

Н.Цэвэгмид 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.