Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уул уурхайн яам “Боломж” гэсэн үгийг энэ жилийн уриа болгоно

Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Ашигт малтмалын газар нь 7 хэлтэс, 145 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. 2014 оны төлөвлөгөөгөө 156.9 хувиар биелүүлж нийт 41.6 тэрбум төгрөг Улсын төсөвт төвлөрүүлжээ. Одоогийн байдлаар 2736 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 7.0 хувийг эзэлж байгаа ба хоёрдугаар сард багтаан хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхлэхээр бэлтгэл ажлаа үндсэндээ хангасан хэмээн АМГ-ын удирдлагууд хэллээ. Түүнчлэн төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах үүднээс геологи хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө, тайлан хүлээн авах нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлсэн нь иргэдийн талархалыг хүлээх болсон байна.

Уул уурхайн сайд Р.Жигжид хэлэхдээ, “Ашигт малтмалын газрынханд хандаж өнгөрсөн жилд гаргасан амжилтаа улам бүр бататган, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга батыг чандлан сахиж ил тод хариуцлагатай ажиллахыг хүсье” гэлээ. Мөн түүнчлэн Уул уурхайн яам “Боломж” гэсэн үгийг энэ жилийн уриа болгон ажиллана гэдгээ дуулгалаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.