Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОГТОРГУЙД ойртохуй

Өнгөрсөн жил хүн төрөлхтөн түүхэндээ анх удаа гадаад сансрын хөдөлгөөнт бие буюу солир дээр хиймэл дагуул буулгаж, Улаан нүдэн гариг дээр хүний мөр гарахын эхлэл болох робот төх өөрөмжийг уг гаригийн гадаргуу дээр аялуулсан. Харин энэ жил сансар судлалын салбарт ямар онцгой нээлт гарч, сансрын нисэгчид юунд хүрэх бол?

“ОДОЙЧУУД”-ЫН ЭРЭЛД

АНУ-д төвтэй Гариг эрхэс судлалын олон улсын хүрээлэнгийн мэргэжилтэн Брюс Беттсийн таамаглаж буйгаар энэ он одой буюу бага гаригийг хэдэн арваар нь нээх тун онцгой жил байх гэнэ. Ялангуяа нарны аймгийн гол таван одой гаригийн тоонд ордог Дэлхийн ван, Церера гаригийг бид энэ жил анх удаа ойроос харах бололтой. Дэлхийн ван гаригийн тойрог замд орох зорилготой НАСАгийн “Шинэ хаяа” хөтөлбөрийн “New Horizons” хиймэл дагуул долдугаар сарын эхэн гэхэд Дэлхийн ван гаригт дөх өх гэнэ. Харин Церара гаригийг ойроос авсан гэрэл зурагтай бид тав, зургадугаар сар гэхэд танилцах болов уу. Олон жилийн турш сансар судлаачдын сонирхлыг татсан энэхүү гариг жижгээс гадна тойрог замаасаа бусад биетийг холдуулж хүчирдэггүй, соронзон орны хүч багатай тул одой гэгджээ. Одой гаригуудыг өмнө нь том хэмжээний солиртой андуурдаг байж. Дээрх хүрээлэнгийн сэтгүүлийг эрхлэн гаргадаг Эмили Лакдаваллагийн хэлснээр Церераг судлахад өөг үй өндөг шиг байсан нь одой гаригийг сонирхож эхлэхэд хүргэсэн байна. Одой гаригуудын дийлэнх нь хад чулуурхаг гадартай Ангараг болоод ус, мөсөн бүрх үүлтэй манай гаригийн аль алиных нь шинжийг агуулсан “эрлийз” эрхэсүүд байдаг аж. Церара л гэхэд солирын бүслүүр дэх хамгийн том гариг хэрнээ мөсөн бүрх үүлтэй байх магадлалтайг судлаачид таамагладаг байна. “New Horizons”- ийн илгээх Церарагийн зургуудаас судлаачид эл таамгаа үнэн, эсэхийг тогтооно. Харин нарны аймгийн хамгийн алслагдмал гариг, бидний “холын садан” Дэлхийн ванг ойроос ажих нь нарны аймгийн үүсэл, хувьслын талаар шинэ ойлголт өгч магадгүй юм. АНГАРАГТ ДОЛООН УДАА “ХАЛДАНА” Хүн амьдарч болох хамгийн өндөр магадлалтай гэгддэг Улаан нүдэн гаригийг судлах, тийш нь хиймэл дагуул илгээх ажил олон улсынх болоод нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Энэ жил гэхэд дэлхий нийт долоон ч хиймэл дагуул Ангараг руу илгээх нь. Тэдгээрт НАСА, Европын сансар судлалын агентлаг болон өнгөрсөн есдүгээр сард анхны оролдлогоороо Ангараг гаригийн тойрог замд хиймэл дагуулаа оруулж, түүхэн амжилт гаргасан Энэтхэгийн хөлгүүд багтаж байна. НАСА-гийн мэргэжилтн үүдийн онцолсноор энэ онд Ангарагийн талаар хүн төрөлхт өн илүү их зүйл олж мэдэх гэнэ. “Амьд организм байж болох орчин бий юү”, “Агаар мандал нь нимгэрээд байгаа нь ямар учиртай вэ” гэсэн хоёр асуултад судлаачид энэ жил хариулт олохыг зорьж байна.

“РОЗЕТТА”, “ФИЛИ” ХОЁР

НАСА-гийн “Розетта” хөтөлбөрийн хүрээнд 67P/ Чурюмова- Герасименко солир дээр өнгөрсөн арваннэгдүгээр сард буусан “Фили” хиймэл дагуул солир дээр мөр нь гарсан, хүний гараар бүтсэн анхны биет юм. Энэ явдлыг шинжлэх ухааны салбар дахь өнгөрөгч оны хамгийн чухал ололт хэмээн нэрлэж буй. “Розетта”, “Фили” хоёрын хамтын ажиллагаа энэ жил ч үргэлжилнэ. 67P/ ЧурюмоваГерасименког “Розетта” энэ оны турш тойрон эргэх бөг өөд “Фили”-гээс хүлээж авах мэдээллээ эх дэлхий рүү өмн өхөөсөө илүү хурдан илгээдэг болох юм. Одоогоор 57 цаг л цэнэгээ барьж байгаа “Фили”-гийн хувьд илүү цэнэгтэй болох нь чухал. Солир дээр нарны гэрэл бага тусдаг нь уг хиймэл дагуулыг цэнэглэхэд хүндрэл учруулж байгаа. Гэхдээ солир нар луу ойртох үед “Фили”-г цэнэглэдэг болох системийг робот удирдлагын тусламжтайгаар “Розетта”-д суулгахаар мэргэжилтнүүд ажиллаж байна.

ХҮН САНСАРТ ХЭР ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ

Энэ асуултад хариулт олох, судалгааны томоохон ажилд туршилтын “объект” болох хүн бол сансрын нисэгч Скотт Келли. Тэрбээр гуравдугаар сард Олон улсын сансрын станцыг зорьж, уг станцад бүтэн жил ажиллах, Америкийн анхны сансрын нисэгч болох юм. Сансарт байх хугацаанд нь Оросын нисэгч Михаил Корниенко түүнд хань болно. Скотт Келлигийн ихрийн өрөөсөн, ах Майк Келли нь мөн сансрын нисэгч бөгөөд задгай сансарт дөрвөн ч удаа гарсан туршлагатай нэгэн. Түүнийг Олон улсын сансрын станцынхан судалгааны багтаа урьсан бөгөөд дүүг нь эх дэлхийдээ ирэхэд ихрүүдийн бие хэчнээн ялгаатай болсныг судлах юм байна. Энэ нь хүний бие сансарт хэрхэн өөрчл өгдөж, сансрын эрс тэс орчинд хэр дасан зохицохыг ажиглах анхны бөгөөд одоогоор хийхээр төлөвлөсөн хамгийн том судалгаа юм.

БАЯЧУУД ХОЦРОХГҮЙ НАСА

Европын сансар судлалын агентлаг зэрэг төрийн өмчит байгууллагууд сансар судлалын салбарт тэргүүлэгч хэвээр байгаа ч сансрын уудмыг бие даан судлаачид, өөр өөр хэлбэл шинжлэх ухаанд элэгтэй хөрөнгө чинээтэй хүм үүс, хувийн хэвшлийнхэн эл “тоглоом”-д хожигдохыг хүсэхг үй байна. Тэд өнгөрсөн жил Олон улсын сансрын станцад хангамж хүргэх хэд хэдэн хөтөлбөрт идэвхтэй оролцож, өөрсдийн хиймэл дагуулаараа гадаад сансарт гараад ирсэн. Харин энэ жил “SpaceX” тэргүүтэй хувийн компаниуд дэлхийн ганц дагуулд анхаарал хандуулах нь. Тус компани “Falcon 9” нэртэй сансрын пуужингаа өнгөрсөн сарын эхээр Атлантын далай дахь туршилтын цэгээсээ амжилттай хөөргөсөн. Бага оврын хиймэл дагуул гэгдэж буй эл пуужингаа “SpaceX”-ийнхэн дөрөвдүгээр сард сар луу илгээхээр ажиллаж байна.

САНСРЫН “ГАЛЕРЕЙ”

Оны анхны солирын бороо өнгөрсөн ням гаригт бөмб өрцгийн хойд хагаст үзэгджээ. Харин дараагийн, нэлээд тод үзэгдэх бороо наймдугаар сарын 12, арванхоёрдугаар сарын 13-нд болох гэнэ. “Sky&Telescope” сэтгүүлд бичсэнээр сүүлийнх нь маш тод үзэгдэх бөгөөд тэр өдөр сарг үй байх төлөвтэй. Энэ жил сарны хиртэлт хоёр ч удаа тохионо. Эхнийх нь дөрөвдүгээр сарын 4-нд, удаах нь есдүгээр сарын 28-нд болно. Сансар огторгуйгаас бидэнд дэлгэх эл “үзэсгэлэн” өнгөрс өн жилийн хоёр ч удаагийн хиртэлттэй харьцуулахад сар улаан, ягаан гэхээсээ улбар, хүрэн туяатай байхаараа ялгаатай гэнэ. Хоёр жилийн дотор сар ийнхүү дөрв өнтөө хиртэхийг сансар судлалд тетрад хэмээдэг. Энэ нь 10-15 жилийн зайтай болдог үзэгдэл аж. Дараагийн тетрад 2032-2033 онд тохионо. Харин нар энэ жил хоёр удаа хиртэнэ. Эхнийх нь гуравдугаар сарын 20-нд болох бүтэн хиртэлт бол удаах нь есдүгээр сарын 13-нд болох тал хиртэлт гэнэ.

Г.ЛХАГВА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.