Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар спортын байгууллагуудын үйл ажиллгаатай танилцлаа

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар яамны харьяа Спортын бэлтгэлийн төв /СБТ/, “Буянт-Ухаа” спортын ордон, “Техник спортын төв”-д ажиллаж, энэ байгууллагын үйл ажиллгаатай танилцлаа.

СБТ нь БТС-ын талаар төрөөс баримтлах бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, үндэсний шигшээ баг, спортын өндөр зэрэглэлийн тамирчдын бэлтгэл, дасгалжуулалтыг эрдэм шинжилгээ, анагаах ухааны үндэслэлтэй хангаж, хяналт тавих, судалгаа явуулах, тэмцээн зохион байгуулах чиг үүрэг бүхий ажил, үйлчилгээ эрхэлдэг улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг төсвийн байгууллага юм.

СБТ нь Захиргаа санхүүгийн алба, Биеийн тамир, спортын алба, Үндэсний шигшээ багийн алба, Спортын анагаах ухааны алба, Эрдэм шинжилгээ судалгааны алба, Спортын төв ордны алба гэсэн 66 орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ төвийн алба бүр өөрсдийн хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид төрөөс анхаарч үзэх ямар асуудлууд байгааг ч танилцууллаа. Энэ үеэр тус төвийн чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй бэлтгэлийн заал хүндхэн байдалд байгааг Дэд сайдад үзүүлсэн юм. Тухайлбал, чөлөөт бөхийн бэлтгэлийн заалууд өргөтгөлийн барилгад байрладаг бөгөөд дулааны шугам сүлжээ нь доголдолтойгоос хүйтэн жавар салхилсан хүндхэн нөхцөлд тамирчид бэлтгэл сургуулилт хийж байгааг харуулсан. Тамирчдыг эрүүл байлгах, олон улсын стандартад нийцсэн орчин нөхцөл, зориулалтын бэлтгэлийн хэрэглэл/ялангуяа гимнастикийн тамирчдад/, багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэл нэн шаардлагатай, цаашид шийдвэрлэх олон асуудал байгааг энд ажиллаж байгаа олон хүн онцолж байв.

Харин хамгийн бахархууштай нь БТС-ын дунд сургуулийн сурагчид ийм хүнд нөхцөлд эх орныхоо нэрийг мандуулсан амжилт гаргахын төлөө нэгэн сэтгэлээр байж урам зориг дүүрэн байгаагаа төрийн сүлд дуу, сургуулийн сүлд  дуугаар Дэд сайдыг угтан авсан нь үнэхээр Монгол хүний байгалиас заяасан онцгой чадамжийг нотолсон бахдал, омогшлийг эрхгүй төрүүлсэн.

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар хэлэхдээ 2015 онд олимпийн эрхийн төлөөх чухал тэмцээнүүд болох бөгөөд хариуцлагатай жил ирж байна, Нийтийн биеийн тамир, спортын асуудалд онцгой анхаарч ажиллана гэдгийг онцолсон юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.