Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

3.0 голчоос дээш суралцсан оюутанд 70 мянга өгвөл мөнгө хэмнэнэ

2012 оноос эхлэн өдрийн ангид суралцаж буй бакалавр, магистр, докторын оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлгийг олгож байгаа билээ.

Тодруулбал, өмнөх жилүүдэд улсын төсвөөс 100 гаруй тэрбум төгрөгийг оюутны тэтгэлэгт төлөвлөн тусгадаг байсан бол энэ жил 122 мянга орчим оюутанд 91,3 тэрбум төгрөгийг олгохоор тооцсон байна. Энэ нь улсын төсөвт маш их хүндрэл учраад байгаа аж.

Тиймээс МОХ өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, оюутны сурлагын голчийг 2.0 үнэлгээгээр тооцон олгож буйг өөрчилөн 3.0 голч онооноос дээш үнэлгээтэй суралцагчдад үндэсний тэтгэлгийг олгохыг санаачлагыг гаргаж байна.  Ингэснээр 62728 оюутанд тэтгэлэг хүрэх ба улсын төсвөөс 32 тэрбум төгрөг хэмнэх боломжтой хэмээн тэд үзэж буй юм.

Мөн магистр, докторын ангийн оюутнуудад үндэсний тэтгэлэг олгохгүй байснаар 4,8 тэрбум төгрөг хэмнэх аж. Түүнчлэн голч үнэлгээнээс гадна суралцагчдын амжиргааны түвшин, нийгмийн идэвхийг харгалзан үзэж үндэсний тэтгэлгийг олгож эхэлбэл их мөнгө хэмнэх гэнэ.

МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр хэлэхдээ, “Үндэсний тэтгэлэг 70200 төгрөгөөс оюутнууд өөрсдөө татгалзах санал тавьж байна. Үндэсний тэтгэлгийг олгохдоо оюутан бүрт хавтгайруулж олгох биш, 3.0 голч онооноос дээш үнэлгээтэй суралцаж буй оюутан, хөгжлийн бэрхшээлтэй, хагас болон бүтэн өнчин оюутанд олгох хэрэгтэй гэж оюутнууд нийгэмд хүлээх хариуцлагаа ухамсарлаж уг санаачилгыг гаргаж байна. Оюутнууд хичээлдээ илүү сайн сурч тэтгэлгээ авна гэсэн үг. Энэ нь оюутнууд бүгд онц сурахад хөшүүрэг болно. Оюутнуудыг сайн дураараа үндэсний тэтгэлгээс татгалзаач гэж уриалж байна” гэв.

Түүнчлэн урамшууллын тэтгэлгээс хэмнэсэн мөнгөний тодорхой хувийг оюутнуудад зориулсан бүтээн байгуулалт болон боловсролын шинэчлэлтэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулъя гэсэн саналыг МОХ-ны удирдлагууд хэллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.