Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

З.Энхболд гомдол гаргажээ

УИХ-ын дарга З.Энхболд Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст гомдол гаргажээ. Тэрбээр өргөдөлдөө “Би МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатарын удирдлагын арга барил, ажлын сахилга, хариуцлагатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Гэтэл М.Наранбаатар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр миний нэр төрийг гутаах зорилготой илт худал, гүжирдлэгийг зохион байгуулалттайгаар тарааж байна” хэмээгээд хэд хэдэн баримт дурджээ. Тодруулбал, “УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд МҮОНРТ-ийн 2015 оны төсвийг танасан. Гэтэл энэхүү шийдвэрийг мушгин гуйвуулж, хувийн өш хонзонгоор асуудалд хандаж байна гэж гүтгэсэн”, “2014 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын чуулган дээр хийсэн миний залруулгын агуулгыг буруутган тайлбарласан”, “Надтай ямар ч холбоогүй зарим хэвлэл мэдээллийн байгууллагыг УИХ-ын даргын үйл ажиллагаатай холбосон”, “М.Наранбаатар тэргүүтэй МҮОНРТ-ийн удирдлагад хандан хэлсэн шүүмжлэлийг гуйвуулж, ард түмнийг доромжиллоо гэж бодит байдалд үл нийцэх гүтгэлгийн шинжтэй мэдээллийг олон нийтэд тараасан” гэхчилэн дурдсан байна. Мөн миний бие “2008 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшигчдийн талаар “Сэвтэй дөрөв Өвөрхангайд” гэсэн нэвтрүүлэг явуулж өгөөч” гэж М.Наранбаатараас хүссэн гэж худал мэдээлэл тараасан”, “Наранбаатараа шоронд орох уу, өргөдлөө өгөх үү” гэсэн асуултыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн даргаар дамжуулан намайг асуулгасан мэтээр илт гүтгэлгийн чанартай мэдээлэл тарааж байна” хэмээжээ.

Б.УРАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.