Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хуурамч рублиэр гүйлгээ хийсэн орос иргэнийг саатуулжээ

Баянзүрх дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн банкинд ОХУ-ын иргэн хуурамч валют солиулах гэж байгаад баригдсан байна.   Тэрээр банкны ажилтан Н-ээр үйлчлүүлж рубль солиулах хүсэлт тавьжээ. Харин банкны ажилтан рублийн цаас хэтэрхий нимгэн байгаа талаар дээд албан тушаалтандаа мэдэгдсэнээр цагдаагийн байгууллагад хандсан байна.

     Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгахад ОХУ-ын иргэн 55 настай О.Г нь согтуурсан үедээ хуурамч 7000 рубль солиулсан аж. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж.  Эх сурвалжийн мэдээлснээр рубль солиулсан иргэн ОХУ-ын барилгын компанийн томоохон албан тушаалтан гэнэ. Цагдаа нар хуурамч рублиэр гүйлгээ хийсэн этгээдээс  мэдүүлэг авахад “Нутаг руугаа яваад ирэхдээ банкнаас авсан мөнгө. Хуурамч гэдгийг нь мэдсэнгүй” хэмээжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.