Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

2015 онд “Бүтээе”

Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулахаар болсон байна. 2013 оныг “Оролцъё” уриатайгаар залуучуудыг бие дааж сургах, хийж бүтээж байгаа зүйлдээ өөрийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх гээд бүх зүйлд оролцоог нь өндөрсгөж байсан бол 2014 онд залуучууд оролцоогоор бүтээсэн зүйлээ нэгтгэж эх орныхоо төлөө, ирээдүй хойч үе залуучуудынхаа төлөө эвлэлдэн нэгдэж, эв хамтын ажиллагаатай “Нэгдье” уриатайгаар ажилласан бөгөөд 2015 онд оролцож, нэгдсэн залуучууд маань хамтдаа эх орныхоо хөгжил цэцэглэлт, өөрсдийн ирээдүйн төлөө санаачлан бүтээе уриатайгаар өртөөлүүлэхээр болсон байна.

2014 он МЗХ ухаалаг төр, бүтээн байгуулалт, тогтвортой гэр бүл гэсэн дэд хөтөлбөрийн хүрээнд залуучууд руу чиглэсэн олон олон ажлуудыг хийж хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрч, гүйцэтгэх хорооноос хийж хэрэгжүүлж байгаа ажил бүрийг орон нутагт давалгаалуулж залуучуудыг нэгэн хүчээр хөдөлгөж чадсан, мөн Дэлхийн Залуучуудын Ассемблейн 65 жилийн түүхэнд анх удаа Монгол хүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон онцлог жил болж өнгөрсөн юм.

Тэгвэл 2015 онд хариуцлагатай, хошуучлагч, баян залуу бүрийн төлөө гэсэн дэд хөтөлбөрийн хүрээнд гол үйл ажиллагаануудаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

2015 онд сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэхээс гадна, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын “Цагаан уул” наадам,  “Залуу хүн” цуврал лекц, “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал, Хаврын баяр урлагийн наадам, Спирт үү, Спорт уу аян, “Залуусын наадам”, “Залуучуудын өдөр”, “Алмаматер” оны шилдэг оюутан шалгаруулах уралдаан, “Оны Залуу” лекц, “Нийгмийн үнэ цэнэ, ахмадаасаа суралцъя”, “Иргэний андгай өргөх ёслол”, “Next stop” тэргүүний залуу харшийн наадмаас гадна хөдөлмөр эрхлэлт, зуучлал, аялал жуулчлал, залуучуудын бизнес хөгжлийг дэмжих зэрэг олон ажлуудыг шат дараалалтайгаар зохион байгуулах юм байна. МЗХ-ны 2015 оны хамгийн онцлох үйл ажиллагаа нь ирэх хавар “Азийн залуучуудын чуулган”-ыг Монголд анх удаа зохион байгуулах юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.