Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Universe best songs 2015 ” наадамд 200 гаруй оролцогч бүртгүүлээд байна

Авьяастны эрэлд гарч, өөрийгөө сорих хүсэлтэй хүн бүрт боломж олгодог “Universe best songs ” наадам энэ жил долоо дахь удаагаа болох гэж байна. Энэ жил шүүгчдийн бүрэлдэхүүн бүл нэмж байгаа гэнэ. Тодруулбал, шалгаруулалт бүрт шинэ ажиглагчид нэмэгдэж байгаа юм байна. Мөн шилдэг 15 оролцогч тодорсны дараа таван хөгжмийн зохиолч, продюссер, дуучин тэдэнтэй хамтран ажиллахаар болжээ.

Тэмцээнд 16-аас дээш бүх насны хүн оролцох боломжтой бөгөөд шалгаруулалт дөрвөн үе шаттай болох аж.

 “Universe best songs ” наадмын хөтлөгч Ц.Зэндмэнэ-Эрдэнэ “2009 онд болсон анхны тэмцээнд 800 гаруй хүн орж байсан. Энэ жил ч мөн дуулах дуртай залуус их байгаа гэдэгт итгэлтэй байна. Одоогийн байдлаар наадамд 200 гаруй оролцогч бүртгүүлээд байна” гэлээ.

Наадмын нэгдүгээр байрт зургаан сая төгрөг, БНСУ-ын Дувон Их сургуульд хоёр жил үнэ төлбөргүй суралцах эрхийн шагналтай бол удаах байрт дөрвөн сая төгрөг, БНСУ-ын Чэжү урлагийн их сургуульд нэг жил суралцах эрх олгох юм байна. Харин гуравдугаар байрт шалгарвал хоёр сая төгрөг гардаж , БНСУ-ын Дувон Их сургуульд зургаан сар суралцах эрх олгох аж.

Наадмыг эхэлсэн цагаас нь хөтөлж байсан Анууш, Одгэрэл нар өнгөрсөн жил ажлаа залуу үедээ хүлээлгэн өгсөн юм. Тэгвэл энэ жил ерөнхий редактор П.Одгэрэл, соёлын тэргүүний ажилтан Э.Гантулга, “Universe best songs-2011”-ын шилдэг оролцогч  Б.Ган-Эрдэнэ, мөн UBS music-ийн хөтлөгчид Ц.Зэндмэнэ-Эрдэнэ, Н.Хулан нар хамтдаа хөтлөх юм.

“Universe best songs  2015 ” нэвтрүүлэг хоёрдугаар сараас эхлэн UBS телевиз, UBS music хөгжмийн сувгаар үзэгчдэд хүрнэ

М.Болорцэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.