Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй эмэгтэйчүүдийг баярлуулнна

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй шинэ оны өмнө намынхаа эмэгтэйчүүдийг баярлуулсан нэгэн шийдвэр гаргаснаа Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны арга хэмжээн дээр дуулгажээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийг дэмжих сан байгуулж, өөрөө хувиасаа 10 сая төгрөг хандивлаж байгаагаа зарлажээ. Ийм шийдвэр гаргах болсноо Ц.Сандуй дарга “Эмэгтэйчүүд мэдлэг боловсролоороо эрэгтэйчүүдээс дутахгүй. Гэтэл шийдвэр гаргах төвшинд улс төрд эмэгтэйчүүд өрсөлдөж гарч ирж чадахгүй байгаа нь хөрөнгө санхүүтэй холбоотой байдаг. Боловсролтой, мэдлэгтэй эмэгтэйчүүдийг улс төрд оруулж ирэхийн тулд тэднийг бодлогоор хөрөнгө санхүүгээр дэмжих хэрэгтэй байгаа тул ийм санаачилга гаргаж байна” гэж тайлбарлажээ. Мөн өөрийнхөө санаачилгыг дэмжихийг намынхаа эрчүүдэд уриалсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.