Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Никель Ганба” үйлдвэрлэсэн тэргэнцрээ багачуудад хандивлана

Эх орондоо унадаг дугуй, мопед үйлдвэрлэн монголчууд хийж бүтээж чаддагийг нотлон харуулж байгаа “Никель Ганба” үйлдвэрийнхэн саяхнаас тэргэнцэр хийж эхэлжээ. Тэд эхний таван тэргэнцэрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бэлэглээд байгаа юм. Монголд өмнө нь тэргэнцэр үйлдвэрлэж байгаагүй бөгөөд ихэвчлэн гаднын улсын тусламж, хандиваар импортлодог байсан аж. Тэгвэл энэ удаа “Никель Ганба”-гийн үйлдвэрлэсэн тэргэнцэрийг “Улс төрд шинэ манлайлагч” шоунд оролцогчдын хандивын тусламжтайгаар хэрэгтэй хүмүүст нь хүргэж чаджээ. Эдгээр тэргэнцэрийг хийхдээ эзнийх нь биеэс хэмжээ авч, зөвхөн түүнд зориулан бүтээсэн учраас биед нь эвтэйхэн байдгаас гадна төмрөөр хийдэг хэсгүүдийг хөнгөн цагаанаар орлуулан илүү хөнгөн болгожээ.

“Никель Ганба” үйлдвэрийнхэн тэргэнцэр шаардлагатай байгаа хүүхдүүдэд тусалж, бүтээлээ тэдэнд зориулахын тулд энэ бямба гариг “Nikel Ganba Winter M1NT Charity #1” нэртэй хандивын үдэшлэг хийхээр болжээ. Үдэшлэгт оролцох такс 20.000 төгрөгийн үнэтэй бөгөөд бүх хандив, орлогоо 63 дугаар дунд сургуулийн сурагчдад тэргэнцэр хийж өгөхөд зориулах аж. Хандивын үдэшлэгт “А саунд”, “Лемонс”, “Рек он” хамтлаг болон дуучин Дэйзи, Ганг нар оролцохоор болсон байна. Мөн “Минт” клубийнхэн үйл ажиллагааг дэмжин зохион байгуулах гэнэ. 

“Бид цаашид хандивын аянаа үргэлжлүүлж ГССҮТ болон хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд тэргэнцэр бэлэглэхээр төлөвлөж байгаа” хэмээн зохион бүтээгч Г.Дашням ярьсан юм. Түүний эхлүүлсэн сайн үйлсийн аян энэ улирлын турш үргэлжилнэ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.