Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Залуус 1000 гаруй хүүхдийг баярлууллаа

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн  Залуучуудын  холбоо  “Хүүхэд бүрийг хайрлая” аян  санаачлан зохион байгуулав. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 12-29-нд өрнүүлсэн уг аяны хүрээнд нийслэлийн таван дүүргийн 1000 гаруй хүүхдэд бэлэг, нэн ядуу 30 гаруй айлд түлээ нүүрс, гурил гоймон, ургамлын тос өгч баярлуулсан байна. Сүхбаатар дүүргийн I-XX хорооны 600 хүүхэд, Чингэлтэй дүүргийн 17 хорооны нэн ядуу өрхийн хүүхдүүд, Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж амьдардаг хүүхдүүд, насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангийн дэргэдэх 110 дугаар дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, Баянзүрх дүүргийн хүүхдүүд болон гудамжинд явж байсан хүүхдүүдийг уг аянд хамруулжээ. Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Х.Болормаа, тус дүүргийн Ардчилсан холбооны дарга П.Мөнхбаяр, Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслийг удирдах нэгжийн захирал Н.Энхболд,  Залуучуудын холбооны гишүүн О.Гарам, XX хорооны иргэн Д.Доржсүрэн, Солонгост суугаа иргэн Б.Золзаяа, Ардчилсан нам, Ардчилсан холбоо, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо,  “SOS” хууль зүйн товчоо,  ””Модон байшин””, “Бат сити” ХХК, “Мөнхийн хайр” цуглаан,  “Хүнлэг харилцаа” ТББ уг аяныг ивээн тэтгэсэн аж. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.