Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭН 21-23-НД ТӨРӨХ МАГАДЛАЛТАЙ

  Монголчууд бид энэ сард гурван саяулаа болно. Энэ мөчийг хоног тоолон хүлээж суугаа хүн цөөнгүй. Хийсвэрээр юм уу, зориудаар мэс засал хийлгэж төрүүлсэн хүүхдийг гурван сая дахь иргэнд оруулан тооцохгүй, гурван сая дахиар 60 иргэн тодруулж, байр өгнө гэхчлэн иргэдийн дунд ташаа таамаг мэдээллүүд хөвөрсөөр байна. Тэгвэл Эрүүл мэнд, спортын яам болон Үндэсний статистикийн хорооныхон өчигдөр албан ёсоор тайлбар өгч, аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Манай улс 1994 онд Статистикийн тухай хууль баталснаас хойш сая дахь иргэнийг тодруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ёстой болсон. Энэ дагуу гурван сая дахь иргэнийг тодруулах ажилд Үндэсний статистикийн хороо голлох үүрэг хүлээж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаар ахлуулсан Улсын комисс давхар ажиллаж байна. Гурван сая дахь иргэн нь Монгол Улсын харьяат байх учиртай.

Хилийн чанадад сурч, ажиллаж байгаа хэдий ч иргэншлээ солиулаагүй бол гадаадад төрүүлсэн хүүхэд нь гурван сая дахь иргэн болох боломжтойг Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан хэлэв. Мөн жам ёсоороо юу, эсвэл хийсвэрээр төрсөн хүүхэд алин болох хамаарахгүйгээр гурван сая дахь иргэнээр тодруулах аж. Улсын хэмжээнд төрж буй эмэгтэйч үүдийн 99 хувь нь зориулалтын төрөх эмнэлэг болон амаржих газруудад нярайлдаг юм байна. Үлдсэн нэг хувь нь гэртээ юм уу, эсвэл машинд гэхчлэн зориулалтын бус газарт амаржих тохиолдол гардаг тул эхчүүд нярайлсан өдрөө харьяа дүүргийнхээ эмнэлэгт яаралтай мэдэгдэх ёстойг давхар сануулсан юм. Учир нь гурван сая дахь иргэн мэндэлсэн өдөр “Би өчигдөр төрсөн. Миний хүүхэд гурван сая дахь иргэн” гэх мэт хэл ам гарч болзошгүй тул иймэрхүү маргаан, зөрчил гаргуулахг үйн тулд эртнээс мэдэгдэж буй нь энэ аж.

Гурван сая дахь иргэн хэзээ мэндлэх нь тодорхойгүй, иргэдийн дунд янз бүрийн цуу яриа байгаа учраас Үндэсний статистикийн хороонынхон хүн амын тоог албан ёсоор зарлалаа. 2013 оны арванхо ёрдугаар сарын 31-нд Монгол Улсын нийт хүн ам 2.930.277 байсан бол өнгөрсөн оны мөн үеийн байдлаар 81.715 хүүхэд шинээр мэндэлсний 1124 нь хилийн чанадад төржээ. Эндээс нас барсан 16.495 хүнийг хасаад 2015 оны нэгд үгээр сарын 1-нд манай улсын нийт хүн ам 2.995.949 болж өссөн байна. Өөрөөр хэлбэл, гурван сая дахь иргэн мэндлэхэд 4051 хүн дутуу байгаа гэсэн үг. Өдөрт дунджаар 200-240 хүүхэд төрд өг ч 40 гаруй хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг байна. Статистикийн энэ аргачлалаар тооцон үзвэл манай улс гурван сая дахь иргэнээ энэ сарын 21-23-нд өлгийдөх магадлалтай. Статистикийн хорооныхон долоо хоногт нэг удаа төрөлтийн тоог нэгтгэх аж. Харин гурван сая дахь иргэн төрөх дөхмөгц 2-3 хоногт, хоёр, нэг цаг тутам мэдээллийг хүлээн авч, судалгаа хийн олон нийтэд ил тод мэдээлэхээр зэхжээ.

Засгийн газар 2014 оны арванхоёрдугаар сарын 22-нд 21 аймаг, есөн дүүрэг, нийслэлээс тус бүр нэг хүүхдийг гурван сая дахь иргэнээр тодруулж, алдаршуулах тухай 400 дугаар тогтоол гаргасан. Энэ дагуу 30 орчим иргэнд 70 сая төгрөгтэй тэнцэх орон сууц, эсвэл мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн бол гурван сая дахь иргэнтэй нэг өдөр төрсөн (өдөрт 200-240 хүүхэд төрдөг) чацуутнуудад улсаас гурван сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгох юм байна. Дээрх тогтоолд гурван сая дахь иргэнтэй зэрэг шахам төрсөн нэг нэг чацуутныг 21 аймаг, есөн дүүрэг, нийслэлчүүд өөрсдөө тодруулж, аймаг, дүүргийн удирдлагууд нь 70 сая төгрөг түүнтэй, тэнцэх орон сууцаар урамшуулна. Ямар нэгэн асуудал гаргахгүйн тулд эмч нар тухайн хүүхдийн төрсөн он, сар, өдөр, жин, өндөр, хүйсийг бичиж эцэг эхэд нь өгөх, орон нутгийнхан Улаанбаатарын цагаар хүүхдүүдийнхээ мэдээллийг явуулах, эхчүүд амаржихаасаа өмнө шилжилт хөдөлгөөн, гэрийн хаягаа баталгаажуулах ёстой. Энэ тухай 21 аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраар дамжуулан иргэдэд мэдээлэхийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба үүрэгдэв.

О.БАТ-УНДРАХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.