Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 20 мянган ам доллараар мод тарина

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөрөнгө оруулалт хийж цаашилбал ой байгуулах том зорилготой Та бүхэнд баярлалаа. Бидний хамтын ажиллагаа улам өргөжих байх” хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн БНСУ-ын Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Жае Бум Кимтэй уулзахдаа хэллээ.

Олимпийн гудамж, Маршлын гүүрнээс зүүн тийш Баянзүрхийн гүүр хүртэл Туул голын эрэг дагуу 670 га талбайд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарч үндэс сууриа тавьсан. Уг хүрээлэнг тохижуулах, улаанбаатарчуудын амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар болгоход хотын хувьд бодлогын түвшинд анхаарал тавьж ажиллаж байгаагаа орлогч энэ үеэр дуулгалаа.

Жае Бум Ким хэлэхдээ, 2002 онд Монголд анх ирж байлаа. Тэр үеэс Улаанбаатар хот их өөрчлөгджээ. Бүтээн байгуулалт ид өрнөж, дэд бүтэц хурдацтай хөгжсөн байна. Хөгжихийн хэрээр ногоон байгууламжаа нэмэгдүүлэх нь чухал. Энэ бүхэнд бид хамтарч ажиллах болсондоо таатай байна гэсэн юм. БНСУ хоёр Солонгосын дайны үед уул толгод нь хувхайрч, ой модгүй болж байсан гашуун түүхтэй аж. Гэсэн ч 1960-1970 оны үед ногооруулах, ойжуулах үндэсний хөтөлбөр зарлаж, ойн байцаагчдадаа тодорхой хэмжээний эрх мэдэл олгосны үндсэн дээр газар нутгийнхаа дийлэнхийг ойжуулж чаджээ.

Ард түмний амьдрал ядуу, модноос бусад түлшний үнэ өндөр байгаа цагт хулгайн модны жимийг тасалж чадахгүй, ямар ч захиргааны арга хэмжээ аваад үр дүнд хүрээгүй туршлагаасаа хуваалцлаа. Харин модыг орлох чанартай, хямд өөр төрлийн түлш хэрэглэгчдэд нийлүүлснээр модны хулгайг таслан зогсоосон байна. Үүнээс гадна иргэдийн экологийн өөрөөр хэлбэл, мод тарихаас арчлах нь илүү байдгийг ойлгуулах нь чухал болохыг хэллээ.
Тэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхний ээлжинд 20 орчим га талбай 6500 гаруй мод, бут, сөөг тарих аж. Үүнд 20 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Цаашид га талбайн хэмжээг нэмж бүхэл бүтэн ой байгуулах төлөвлөгөөтэй юм байна.

БНСУ-ын Үндэсний хороо, Улаанбаатар хоттой байгаль экологийн тулгамдсан асуудлууд болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгуулалтын ажилд цаашид өргөн хүрээтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.