Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос Увс, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Сүхбаатар аймгийн зарим сумдад 10-18, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдад 5-9, бусад нутгаар 0-4 см цастай байна гэв. Энэ сарын 7-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 8-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орох бол 9-нд зүүн зүгийн нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч, шуурах аж. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус байх нь. Харин говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтож, жижиг гол, мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн ч мөсний зузаан харилцан адилгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, 2013 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-25 см нимгэн мөсөн бүрхүүлтэй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Иймд малчид, иргэд цаг хожих, замаа товчлох гэж гол мөрөн дээгүүр явахыг байхыг тус газраас анхаарууллаа.

Мал аж ахуйн салбарт одоогийн байдлаар цаг агаараас нөлөөлсөн хохирол гараагүй, малчид өнтэй өвөлжиж байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.