Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МҮОНРТ-ийн захирлаар Ц.Оюундарийг томиллоо

 

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Ц.Оюундарийг томилох шийдвэр гаргажээ. Үндэсний зөвлөлийн хуралдаанд нийт 12 гишүүн оролцож, санал хураахад хүчингүй нэг санал гарсан байна. Үлдсэн 11 гишүүн буюу 91 хувь нь Ц.Оюундарийг Ерөнхий захирлаар томилохыг дэмжжээ. МҮОНРТ-ийн захиралд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Оюундарь, “Моннис” группийн дэд захирал Д.Сайнбаярын нэр дэвшээд байсан. Гэхдээ Д.Сайнбаяр нь нэрээ татсан учир Ц.Оюундарь ганцаараа МҮОНРТ-ийн захиралд нэр дэвшжээ. Ц.Оюундарь дөнгөж сая Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржоос тамгаа гардаж авлаа. Тэрбээр ажлаа авсан даруйдаа энэ сарын 2-ны өдрийн хуралдаанаар Үндэсний зөвлөлөөс гаргасан орон тооны цомхотголын ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Ц.Оюундарь 1993 онд Төр Нийгэм Судлалын Академийг Улс Төр Судлаач-Эдийн Засагч мэргэжлээр төгссөн бөгөөд тухайн үед МҮОНТ-д сурвалжлагчаар ажиллаж байсан. Мөн 1999-2001 онд Ийгл телевизийн дэд захирлаар ажилласан. 2006-2008 онд АНУ-ын Берклей хот дaхь Калифорнийн Их Сургуулийн Сэтгүүл Зүйн Дээд сургуулийг дүүргэж, “Сэтгүүл Зүйн Магистр”-ийн зэргийг хамгаалсан. МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байгаад 2012 оноос өнөөг хүртэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

 

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.