Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цэргийн бүртгэлийг ажлын өдрүүдэд 8-аас 20 цагийн хооронд явуулна

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл өнөөдрөөс эхэллээ.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1025 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар болсон байна. Үүний дагуу нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын цэргийн бүртгэл зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, цэргийн бүртгэлийн мэдээллийн санд хийгдсэн өөрчлөлт шинэчлэлт болон дүүргүүдийн цэргийн штабын дарга нар цэргийн тоо бүртгэлийг хангах бэлтгэл ажлын талаар өнөөдөр танилцууллаа.

НЗДТГ-ын цэргийн штабын бүртгэлийн офицер Б.Баянмөнх “Нийслэлийн хэмжээнд цэргийн бэлтгэл үүрэгтэн, цэргийн офицеруудын тоо бүртгэлийг энэ сарын 20-ны өдөр хүртэл явуулна. Бүртгэлийг Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулна. 18-аас 50 хүртэлх насны цэргийн үүрэгтнүүд 60 хүртэлх насны офицерууд энэ бүртгэлд хамрагддаг. Энэ бүртгэлд цэргийн алба хаасан, хаагаагүй бүх үүрэгтнүүд хамрагдах ёстой. Жанжин штабын даргын тушаалаар цэргийн бүртгэл явуулах журам өнгөрсөн жил шинэчлэгдсэн. Журманд орсон өөрчлөлтийн дагуу хороо, дүүргүүд дээр цэргийн мэдээллийн санд шинэчлэлт, өөрчлөлт хийж бүртгэл хийх бэлтгэл ажлыг дүүргүүд бүрэн хангасан байна. Уг бүртгэл ажлын өдрүүдэд өглөө 8-20 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10 цагаас 20 цагийн хооронд явагдана” гэж ярилаа.
Нийслэлийн есөн дүүргийн 152 хороонд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл явагдахаар бэлэн болж, дүүргүүд энэ ажлын хүрээнд цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоож, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гаргаж ажиллаж байгаа юм байна.

М.Болорцэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.