Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эвслийн бүлэг төсвийн тодотголын төслийг дэмжлээ

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ээлжит хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж, зарчмын хувьд дэмжсэн байна. Тус төсөлд төсвийн орлогыг 905 тэрбум төгрөгөөр бууруулан тооцохоор тусгаж, энэ хүрээнд зардлаа хумихаар буй. Төсвийн алдагдлыг зөвхөн элдэв бондын зардлаас ангид авч үзвэл 1.8 хувьтай байгаа. Харин төсвийн гадуур буй “Чингис”, Самурай” бондыг оруулан тооцвол алдагдал дНБ-ий 4.8 хувьтай тэнцэхээр байгаа юм. Гэвч энэ удаагийн тодотголын төсөлтэй хамт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд гар хүрэх замаар өрийн таазыг нэмэгдүүлэх төсөл орж ирээд буйш. Эвслийн бүлгийн зүгээс хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх зарчимд тулгуурлан орж ирсэн тодотголын төслийг дэмжсэн ч хэд хэдэн чиглэлээр байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн тэтгэмжийг ажилласан жилтэй уялдуулах, төрийн захиргааны зарим байгууллагыг аж ахуйн тооцоонд шилжүүлэх асуудлыг ул суурьтай авч үзэх, хүүхдийн мөнгийг олгох зорилтот хэсгийг нарийвчлан тооцоолох, зарим татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, шинээр бий болгох асуудлаар сайтар тооцоо судалгаа хийх шаардлагатайг Бүлгийн дарга Н.Батцэрэг онцолсон.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.