Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тэшүүрийн “Mongolian Open 2015” тэмцээн болно

Монголд энэ онд олон улсын 14 тэмцээн зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн билээ.

Өвлийн улиралд болдог цана, тэшүүрийн тэмцээний товлосон хугацаа ойртсон тул Монголын  баг тамирчид оролцохоор бэлтгэж базааж буй.

Тэшүүрийн “Mongolian Open 2015” олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 17-23-нд Орхон аймагт болно. Тэмцээнд Монгол, ОХУ, БНСУ зэрэг 10 гаруй орны шилдэг тамирчид оролцох юм.

Тэмцээн олон улсын тэшүүрийн холбооны дүрмийн дагуу А (Том нас),  В (дунд нас), С (бага нас) гэсэн ангиллаар эмэгтэйчүүдийн 500, 1000, 1500, 3000 метр, эрэгтэйчүүдийн 500, 1000, 1500, 3000, 5000 метрт  хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Энэ тэмцээний өмнө Монголын тэшүүрийн холбоо Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 16-18-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.