Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхдийн мөнгөний асуудлаар АН завсарлага авлаа

“Хэрэв хүүхдийн мөнгийг сэргээн олгоход шаардагдах эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгахгүй бол түүнийг батлахад хэцүүхэн болно” хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдэгдсэн. Өчигдөр төсвийн тодотголыг Төсвийн байнгын хороогоор ярих үед АН-ынхан завсарлага авлаа.

Ирэх сарын 1-нээс хүүхэд бүрт 20.000 төгрөг олгоно гэвэл энэ онд 120 тэрбум төгрөг хэрэгтэй. Дэд бүтцийн салбарт зарцуулахаар төсвийн тодотголд тусгасан мөнгийг хүүхдүүдэд зориулах боломжтой гэж АН үзэж буй. Дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтыг “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрөөс нөхөх саналыг тэд дэвшүүлсэн юм.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.