Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ жилийн шөнө амиа алдсан иргэдийн нэрсийг нийтэлжээ

Хятадын Шанхай хотын эргийн Вайтань гудамжинд шинэ жилийн шөнө болсон шахалдааны үеэр амиа алдсан 36 хүний 32-ынх нь нэрсийг нийтэлсэн тухай тус хотын захиргааны мэдээлэлд дурджээ. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь буюу 21-нь эмэгтэйчүүд бөгөөд насанд хүрээгүй хоёр хүүхэд байгаагийн нэг нь ердөө 12 настай байсан байна.

Эмгэнэлт явдал Шанхай хотын аялал жуулчлалын гол газар болох эргийн Вайтань гудамжинд шинэ жилийн шөнө орон нутгийн цагаар 23 цаг 35 минутад болжээ. Шинэ жилийн шөнө бүр энэ гудамжинд салют шоу болдог бөгөөд хотын хэдэн зуун мянган иргэн үзэхээр ирдэг байна.

Энэ үеэр ойролцоох өндөр барилгуудын нэгээс долларын мөнгөн дэвсгэртүүд цацаж эхэлсний дараа шахалдаан эхэлсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эхлээд мэдээлж байв. Гэвч энэ нь холгүй оршдог цэнгээний газрын “Аз жаргалтай 2015 он” гэж бичсэн хөнгөлөлтийн хуудас байжээ. Дараа нь Шанхайн хотын олон нийтийн аюулгүй байдлын удирдах газар энэ мэдээллийг няцааж, шахалдаан эхэлсний дараа хуудсуудыг цацсан гэж мэдэгдсэн байна.

Шахалдаан чухам юунаас болсон нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахаар ажлын дөрвөн баг байгуулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.