Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улаанбаатарт 9 хэм хүйтэн байна

Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус  хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.