Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Мөнгөн өвөл” дугуйн аялал энэ сарын 3-нд болно

 “Mongolia Expeditions” компаниас жил бүр зохион байгуулдаг “Мөнгөн өвөл” дугуйн аялалын энэ оны хамгийн эхнийх  энэ сарын 3-нд эхлэх гэж байна.

 Уг аялал долоо дахь жилдээ болж  буй.

Аялалын  талаар “Мөнгөн өвөл” дугуйн аялалын зохион байгуулагч С.Алдархишигээс тодруулахад, “Уг аялал нийслэлийн иргэддээ зориулсан цэвэр агаарт дугуй унаж, эрүүл мэндэд тустай нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх зорилготой. Аялалын групп Туул голоос Гачуурт хүртэл 20-30 км замыг туулна.  Замын хувьд огцом өгсүүр, уруу газар байхгүй бөгөөд зарим хэсэгт голын мөсөн дээгүүр явна” гэлээ.

 Аялал 10:00-17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд нэг баг 9-12 хүний бүрэлдэхүүнтэй байх гэнэ.

М.Болор

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.