Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мөс цөмрөх аюултай тул баталгаат зам гүүрээр зорчихыг санууллаа

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр зүүн зүгийн нутгаар, нэгдүгээр сарын 3-ны өдөр  баруун зүгийн нутгийн зарим газраар цас орох төлөвтэй байгаа ажээ.

 Нэгдүгээр сарын 2, 3-нд баруун болон говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Тиймээс иргэд аян замд гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангахад онцгой анхаарахын дээр шатахууны хангалттай нөөцтэй явах, дулаан хувцаслах, замын хальтиргаа гулгаанаас үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

 Түүнчлэн гол мөрнүүдийн  мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж,  баталгаат зам гүүрээр зорчихыг санууллаа.

М.Болор

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.