Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Унгарчууд ‘’шуудайгүй технологи’’ нэвтрүүлэх санал тавив.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд БНУУ-ын Усны хөгжлийн бизнес  төвийн ерөнхий нарийн бичгийн дарга  Осава Харангитай уулзлаа. Унгарын усны хөгжлийн бизнес төв нь  Засгийн газартайгаа нягт хамтарч ажилладаг.  Унгартаа төдийгүй Зүүн  европын орнуудад  олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай байгуулага юм байна. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ Европын холбоотой хамтран ажиллаж Европын экспорт, импортын Экзим банкнаас хүүгүй зээл авч ажилладаг гэдгээ хотын орлогч дарга Д.Ганболдод танилцуулж байлаа.
Тус байгуулагын зүгээс нийслэл хотод  тавьж байгаа санал нь Улаанбаатар хотын газар доорх байгууламж усны суваг хоолойг шинэчлэх тухай.  Ингэхдээ орчин үед ашиглаж байгаа шинэ шуудайгүй технологийг нэвтрүүлэх тухай сонирхолтой мэдээлэл дуулгалаа.  Шуудайгүй технологи нь газрыг бүхэлд нь  ухаж сэндийлэх  биш  хэсэг хэсэг газар цоолох байдлаар шугам хоолойг засдаг байна. Өөрөөр хэлбэл, зуны урин дулаан цаг ирмэгц газрын хөрсийг тэр чигт нь шахуу эргүүлж, газар доорх байгууламж усны суваг далан  хоолойгоо засдаг ‘’хуучирсан’’  аргаасаа салахыг унгарчууд энэ төслөөрөө санал болгож байна.  Хоёр хот болон хоёр улсын Засгийн газрын түвшинд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр  хэрэгжүүлэх төсөл болохоор Сангийн яаманд төсөл хөтөлбөрөө танилцуулах гэж байгаагаа мөн дуулгалаа.  Нийслэлийн  Засаг даргын орлогч Д.Ганболд 15 жилийн хугацаанд 80 км газар доорх байгууламжийг засварлах төдийгээр хязгаарлахгүй  цаашид ч ийм шинэ өндөр технологи  нэвтрүүлэх хүсэлтэй байна гэдгээ илэрхийллээ.  Сангийн яаманд асуудлаа танилцуулсны дараа техникийн тал дээр хамтарч ажиллана гэж нэмж хэлэвэ. Хэрвээ шуудайгүй технологи нэвтэрвэл дулааны улиралд оволздог газар шорооны ажил хумигдах сайн талтай юм байна. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.