Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Израиль шинэ болзол тавьсан байна

Израилийн Засгийн газар Газын зурвасын бүслэн хаалтыг зөөлрүүлсэн тухай албан ёсоор мэдэгдлээ. Тухайн нутаг дэвсгэрт авч орохыг хориглосон зүйлсийн жагсаалтыг ойрын үед нийтлэх тухай “The Jerusalem Post” сонин мэдээлэв. Зэвсэг, зэвсэг үйлдвэрлэхэд ашиглах материал, мөн иргэний хийгээд цэргийн зорилгод ашиглаж болох зүйлсийг Газын зурваст оруулахыг хориглож буй бололтой.
Маргаантай гэж үздэг материалуудын тухайд гэвэл эмнэлэг, сургууль бари хад ашиглана гэсэн болзол тойгоор оруулах ажээ. Түүнээс гадна Израиль улс Газын зурваст хүмүүс нэвтрэх, тэндээс гадагш гарах журмыг нэлээд хөнгөвчилсөн бололтой байна. Газын зурвасыг тэнгисийн зүгээс бүслэн хаасан хэвээр байх агаад хөлөг онгоцуудыг Ашдод боомтод заавал шалган нэвтрүүлж байх юм байна. 2007 онд ХАМАС хөдөлгөөн Газын зурваст хяналтаа тогтоосны дараахнаас Израиль уг зурвасыг бүслэн хааж эхэлсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.