Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мирослав, Ярослав нар дахин 14 хоног “тулалдана”

Польшид өнгөрсөн ням гаригт Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болсон билээ. Польшийн 35 сая иргэн улс орныхоо нэн шинэхэн түүхэнд төрийн тэргүүний тав дахь удаагийн сонгуульд оролцсон нь тэр байлаа.

Сонгуулийн урьдчилсан дүн гараад байна. Польшийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Сеймийн дарга, эрх баригч либерал “Иргэний индэр” намаас нэр дэвшсэн Бронислав Коморовский нийт сонгогчийн 41.2, түүний гол өрсөлдөгч, одоогоос гурван жилийн өмнө Ерөнхий сайдын суудлыг орхисон, консерватив ”Эрх зүй, шударга ёс” намаас нэр дэвшсэн Ярослав Качиньский 36.7 хувийн санал авсан дүн гарч буй бололтой. Харин 2005 оноос хойш засгийн эрхэнд байгаа зүүний ардчилсан холбоог төлөөлж сонгуульд оролцсон Гжегож Наперальский 13.5 хувийн санал авчээ.

Ийнхүү нэр дэвшигчдийн хэн нь ч 50 хувийн санал авч чадаагүй урьдчилсан дүн гарч буй учраас хоёрдугаар шатны сонгууль болно гэдгийг ажиглагчид бараг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна. Хоёрдугаар шатны сонгууль ирэх сарын 4-нд болно.

Бронислав Коморовский санал хураалт дуусаж, дүн зах зухаасаа гарч байхад сонгуулийн хаа төв штабт өөрийн дэмжигчид болон сэтгүүлчдийн өмнө үг хэлж, хөлбөмбөгийн нэг адил улс төрд нэмэлт цаг чухал байдаг. Тайвширч огт болохгүй гэсэн үг. Итгэл үнэмшил бол амжилтын түлхүүр. Итгэл үнэмшил байвал ялж болно, ялах ч хэрэгтэй гэж хэлжээ.

Тэгвэл түүний өрсөлдөгч амь үрэгдсэн ерөнхийлөгчийн ихрийн өрөөсөн Ярослав Качиньский хоёрдугаар шат шийдвэрлэх шат байх болно. Хүн бүр ардчиллын төлөө шийдвэр гаргах ёстой. Сонгуулийн хоёрдугаар шат бол улс төрийн хоёр номлол, Польшийн талаарх хоёр өөр үзэл бодлын хоорондох маргаан юм. Бид энэ орны ирээдүйг өөр өөрөөр харж байгаа гэж хэлжээ.

Польшийн Ерөнхий сайд Дональд Туск Бронислав Коморовскийг сонгуульд сойсон “Иргэний индэр” намыг үндэслэн байгуулагчдын нэг. Тиймээс сонгуулийн дүнг амьсгаа даран хүлээж байсан нь мэдээж. Тэрбээр “Польшуудын туршлага одоо өөр болсон. “Эрх зүй, шударга ёс” нам хийгээд Качиньский хэн болохыг бүгд мэдэж байгаа” гэж хэлжээ. Сонгуулийн хоёрдугаар шат тун амаргүй даваа байх болно. Бид маш их ажиллах хэрэгтэй гэж тэрбээр ярьсан байх юм. Тускийнкээр бол таван жилийн өмнө Коморовский өөрөө ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэн “үзэж тарж” байсантай харьцуулахад тун гайгүй санал авсан ажээ. 2005 онд Д.Туск ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатнаас 38 орчим хувийн санал халааслан дараагийн шатанд орж Лех Качиньскийд ялагдаж байсан юм.

Санал хуваагдах гэж ярьдаг. Нэгдүгээр шатны сонгуульд 13 хувийн санал авсан Гжегож Наперальский Коморовский, Качиньский хоёрын саналаас зохих хувийг “хумсалсан” нь мэдээж. Тэр хоёрдугаар шатны сонгуульд оролцохгүй. Тунаж үлдэгсэд замын дундаас өрсөлдөөнөөс гарсан хүнийг царайчилж, түүний авсан саналаас өөртөө наах гэж хичээдэг нь мөн л байдаг зүйл. Тэгээд ч Дональд Туск түүнд “Яриа хэлэлцээ хийж болох тун гайгүй түнш өсөж өндийж байна” хэмээн ая тал зассан бол Польшийн Ерөнхий сайд асан, Валдайн клубийн гишүүн Лешек Миллер Наперальский өөрт нь санал өгсөн хүмүүст хандаж чухам юу гэж хэлэхээс, долдугаар сарын 4-нд хэний төлөө саналаа өг хэмээн зөвлөснөөс ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны сонгуулийн дүн ихээхэн шалтгаална гэж үнэнийг хэлжээ.

Тэгвэл Орос-Польшийн харилцааны хүрээний шинжээч Артем Мальгин Польшид зүүний үзэл ямагт дэмжлэг хү лээж ирсэн түүхтэй. Тиймээс нэгдүгээр шатанд Наперальскийд өгсөн санал нэг бол Коморовскийд нялзана. Бүр талаар өнгөрч ч мэднэ. Зүүний үзэлтнүүд Качиньскийг дэмжих нь юу л бол гэсэн байх юм.

Юутай ч Польшид Ерөнхийл өгчийн хоёрдугаар шатны сонгууль болох нь үндсэндээ тодорхой болоод байна. Ингэснээр эхний шатанд илүү олон санал авсан Мирослав, Ярослав хоёр дахин 14 хоног “тулалдана” гэсэн үг. Харин хэн ялагчаар тодрохыг долдугаар сарын 4-ний өдрийн тэнгэр мэднэ.

Б.Буянцог

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.