Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг өөрчлөх үү?

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Ц.Даваасүрэн, Ө.Энхтүвшин, Л.Гүндалай, Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Н.Ганбямба нар Байгалийн зарим цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл санаачилснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив.

Тусгай хамгаалалттай газар амьдарч, үйл ажиллагаа явуулдаг иргэдэд хуулийн дагуу газар эзэмших, өмчлөх эрхээ эдлэх хууль ёсны боломж, нөхцөлийг бүрдүүлэх, байгаль хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад гарч буй аливаа зөрчил, маргааныг багасгах, хэрэгжилтийг хангах зорилгоор байгалийн зарим цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн хилийн заагийн тодорхой хэсэгт холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа аж хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.