Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Монгол банк” санхүүгийн залилангийн хохирогч болжээ

Энэ сарын 04-нд АНУ-ын Флорида муж улсын холбооны шүүхээс “Монголбанк”-ийг хямд өртөгтэй орон сууцны төсөлтэй холбоотой санхүүгийн залилангийн хохирогч болсон байна хэмээн үзжээ.

Хэргийн талаар тодруулахад:  Гадаадын иргэд болох Буртон Д Гринберг, Жоэл И. Гринберг болон тэдгээрээс үүсгэн байгуулсан М энд П компани нь Улаанбаатар хотод бага, дунд, орлоготой иргэдэд зориулсан 42000 айлын орон сууц барих, «Хямд өртөгтэй орон сууцны төсөл»-ийг санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг босгох зорилготой гэж Монголбанкнаас санхүүгийн хэрэгсэл гаргуулжээ. 

Харин тэд хямд өртөгтэй орон сууцны төсөлд зориулан хө¬рөн¬гө босгохын оронд олон сая америк долларыг зөв¬хөн өөрсдийн хувийн хэрэгцээнд зар¬цуулж байсан нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон байна.

Тиймээс нэхэмжлэлийн дүн 69 сая ам доллар болон нэхэмжлэгч М"онголбанк"-ны өмгөөллийн зардал, хөлсийг тэдгээр АНУ-ын иргэдээс төлүүлэх шийдвэрийг АНУ-ын Флорида муж улсын холбооны шүүхээс гаргажээ.

Б.Энх-Уянга 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.