Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гавьяат жүжигчин В.Оросоог дурслаа

Гавьяат жүжигчин В.Оросоогийн нэрэмжит Ардын богино дуу дуулаачдын уралдаан Архангай аймгийн Цахир суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Уралдаанд тус аймгийн уран бүтээлчид, дуучид, ардын авьяастнууд оролцжээ. Нэрт дуучны уран бүтээлийн өв санг хадгалж үлдэх, сэргээн сурталчлах, дуулах арга барил, дэг сургуулийг залуу үеийнхэнд өвлүүлэн сургах, авьяастнуудыг тодруулах зорилготой уралдаанд Цэнхэр сумын Соёлын төвийн дуучин Н.Мөнхзаяа тэргүүлж, цом, өргөмжлөл, нэрэмжит шагналын эзэн болсон юм. Уг уралдааныг Архангай аймгийн ЗДТГ болон Цахир сумын ЗДТГ-аас зохион явуулж, гавьяат жүжигчний гэр бүл, үр хүүхдүүд нь ивээн тэтгэсэн аж.
Дашрамд дуулгахад, 2009 онд Засгийн газрын 254 дүгээр тоот тогтоолоор В.Оросоо гавьяатын төрсөн нутаг Архангай аймгийн Цахир сумын Соёлын төвийг түүний нэрэмжит болгосон юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.