Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголчлогдсон ганган машин моод шингэсэн дэгжин загвар

ТӨРӨЛ АРИЛЖСАН МАШИН

Хамгийн чанга сигнал, тод хөгжмийн дуугаралттай машин

АПУ компанийн задгай талбайд өнгөрөгч бямба гаригт спорт загварын авто машины үзэсгэлэн гарчээ. Автомашин сонирхогчдын нүдийг хужирласан эл орой 100-гаад автомашинаас шилж дөчийг жагсаажээ. Тэдгээрээс сонирхогчдыг дуу алдуулан шохоорхлыг нь хөдөлгөж чадсан нь бидний сайн танил эксел, аксент, сонато загварын машинууд байлаа. Жолооч нар үзэсгэлэнд өөрсдийн ур ухаан, шинэ шийдлээр төрөл арилжуулсан машинаа авчирсан гэж хэлбэл онох биз. Аксент машины жолооч Ч.Чинзориг жилийн турш хөдөлмөрлөж спорт загварын цоо шинэ машин бүтээснээ ярив. Тэрбээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг ч оройн цагаар таксинд явж унаагаа хооллох бензиний мөнгө олохоос гадна машинаа өөрчлөхөд шаардагдах хөрөнгө бүрдүүлдэг гэнэ. Ганган машинд суух дургүй хэн байх билээ. Барагцаалбал гурван сая төгрөгийн зардал гаргаснаа хэлээд 900 мянган төгрөгөөр 10.5 литр будаг авч машинаа будсанаа ярив. Сонирхлоороо л машиныг өөрчилдөг, автомашин сонирхогчдын клуб гэж бий. Тэнд ШУТИС-ийн механик инженер ийн анги төгссөн хэсэг залуу, мөн таксинд явдаг найзууд маань багтдаг. Машинаа өөрийнхөө хүссэнээр өөрчлөхөд тэдний туслалцаа асар их гэж тэр өгүүлсэн юм. Түүнийх энд цугласан машинуудаас хамгийн чанга сигналтай, хүчтэй хөгжмөөрөө онцлог санагдав.

 

ДЭЭШЭЭ СӨХӨГДДӨГ ХААЛГА ЭКСЕЛД Ч БИЙ

Үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татсан машин бол төрөл арилжсан EXCEL

Бид үзэмж муутай, хуучин загварын машин гээд Солонгосын экселийг тоохоо бараг больсон. Үнэ багатай болохоор амьдралаа залгуулах зорилгоор таксины жолооч нар л хөл дүүжлэх нь олонтаа. Автомашин сонирхогчид загвар маркийг нь тодорхойлж чадахг үй хэсэг маргалдахад хүрсэн машин нь сөхөгддөг хаалгатай эксел байж. Х.Эрдэнэбаяр жолооч эксел маркийн машинаа дөрвөн жил гоёжээ. Тэрбээр зургаан сая төгрөгний засвар хийж. Сөхөгддөг хаалгыг хаана хийлгэснийг асуухад “Ундрал” авто салоноор. Гэхдээ одоо бол өөрөө ч хийчихнэ. Хүсвэл таны машиныг долоо хоногийн дотор танигдахын аргагүй болгож өгье гэв.

ХАМГИЙН ДЭГЖИН НЬ “TOYOTA CELICA”

Хамгийн дэгжин загварын машин

Хамгийн дэгжин загварыг тодруулах мөч ойртоход автомашин сонирхогчид санал нэгтэйгээр Японы “Toyota Celica”- г дуу нэгтэйгээр тодруулав. Анх 2001 онд үйдвэрлэгдсэн уг машиныг Монголд 2004 онд оруулж иржээ. 100 км-т 13 литр шатахуун зарцуулдаг тэр тэрэг 18000 долларын үнэтэй гэнэ. Монголын хамгийн дэгжин машинаар тодорсон 2702 УБН улсын дугаартай “Toyota Selica”- г авахыг хүсвэл авсан үнээрээ зарах юм билээ.

Хамгийн бяцхан автомашин сонирхогчид нь ихэр охид байлаа.

"Тах" авч чадаагүй автомашин сонирхогчид

Toyota Cresta

 

Э.Ган-Очир

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.