Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Баян-Өлгий аймгийн Засаг даргыг огцруулахыг АН-ынхан шаардсаар байна

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт ажиллажээ. Тус аймгийн АН-ынхан Засаг дарга С.Хавалыг огцруулахыг шаардан өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 24-нөөс хойш суулт хийж буй аж.

С.Хавал хууль зөрчсөн нь баримтаар тогтоогдсон ч түүнийг хаацайлсаар байгаа тухай намынхан нь генсектээ гомдол мэдүүлсэн байна. Засаг даргыг огцруулах шаардлагад эндхийн 3000 орчим иргэн гарын үсгээ зурсан байгаа гэнэ. “Суултаа зогсоогооч” хэмээн аймгийн МАХН-ын зүгээс албан тушаал амласан тохиолдол ч гарсан юм байна. “Хоёр намын удирдлага дээгүүрээ хуйвалдаад байгаа юм биш биз” хэмээн энгийн гишүүд нь харджээ.

Засаг даргыг ИТХ нь нэр дэвшүүлээд Ерөнхий сайд батламжилдаг. Тиймээс АН-ын удирдлага энэ суудалд нөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэдгийг Д.Эрдэнэбат дарга нь учирлажээ. Гэхдээ боломжийнхоо хүрээнд анхаарч ажиллахаа амласан байна. Баян-Өлгийн ИТХ-д МАХН олонх учир ээлжит бус хуралдаан хийхгүй, ирцээр “боож” буй аж. Тэгсэн ч аймгийн АН-ынхан Засаг дарга С.Хавалыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх ээлжит бус чуулган зарлах шаардлагаа ИХТ-даа энэ үеэр дахин хүргүүлсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.