Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөх цэргүүд Хан Хэнтийг зорино

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагддаг эх оронч монгол хүүхдүүдийн “хөх цэрэг” аялал зургаа дахь жилдээ болох гэж байна. “Хөх цэргүүд” Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтийн зүг энэ сарын 25-нд хөдөлнө. Тэд 1600 км замыг 10 хоногт туулахаар төлөвлөжээ. Урлаг, спорт, улс төр, бизнесийн салбарт амжилттай явж буй төлөөлөгчид тэдэнтэй жил бүр хамт явдгаараа онцлогтой билээ. Энэ удаа Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Ганбаатар, эдийн засагч Ц.Баатархүү, Д.Баяндалай, “Шри Шри” бясалгалын төвийн тэргүүн Ц.Саранцэцэг, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, дуучин ВХ, Эгшиглэн, Тимон нар аялах гэж байна.

Б.Сүрэнцэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.