Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нисэх буудлаас 60 хүний толгой олджээ

АНУ-ын Арканзас мужийн нисэх буудлын ажилтнууд агаарын ачаанд өгсөн хайрцаг дотроос хүний толгой олсон байна. Гайхаж цочирдсон ажилтнууд тэр даруй цагдаад ханджээ. Нэг биш бүр 60 толгой агаар орох зориулалтын нүх бүхий хайрцгуудаас гарчээ. Очих газрын хаягийг тодорхой бичээгүй байсан учраас “Southwest Airlines” компанийнхан уг хайрцгуудыг задалж үзсэн юм байна. Мөрдөн шалгалтын явцад уг аймшигт ачаа Техасын “Medtronic” компанид очих ёстой байсныг илрүүлжээ.

Болсон явдлын дараа тус компанийн хэвлэлийн төлөөлөгч тайлбар хийж, судалгаа хийх зо рилгоор хуйхтай бүтэн толгой дөрөв, чих зэрэг гадар эрхтэн нь бүтэн байгаа толгой 40 орчим, судалгаанд хэрэгтэй зарим нэг хэсгүүдтэй толгой 10 гаруйг захисан гэдгийг нотолжээ.

“Medtronic” эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч хувийн компани бөгөөд анагаах ухааны хүрээлэндээ бие даасан судалгаа явуулдаг юм байна. АНУ-д судалгаанд хэрэглэх хүний эд эрхтнийг арилжааны нислэгээр тээвэрлэх нь хууль зөрчсөн хэрэг биш ч түгээмэл бус байдаг гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.